Цасан бөмбөлөг Дэлхий
Алс холын өнгөрсөнд Дэлхий бүхэлдээ мөсөөр бүрхэгдсэн хэд хэдэн хугацааны үе байсан гэж үздэг онол. Энэ таамаглалыг мөн "Цасан бөмбөлөг Дэлхий" гэж нэрлэдэг бөгөөд 1998 онд Харвардын их сургуулийн (АНУ) судлаач Пол Хоффман, Даниел Шраг нар Протерозойн эон (Дээд Кембрийн өмнөх)-ий төгсгөлтэй холбоотой зарим геологийн давхаргад мөсний мөр илрүүлсэн дээр үндэслэн дэвшүүлсэн. Эдгээр эртний мөсний үлдэгдэл дэлхий даяар олдсон нь тив болон далайн бүс бүхий бүх Дэлхий (экваторын бүс орно) зузаан мөсөн бүрхүүлээр хучигдаж, дэлхийн дундаж температурыг –50°C хүртэл бууруулсан байж болзошгүйг харуулж байна. Эдгээр хэт мөстлөгийн хэд хэдэн нь одоогоос 800-аас 550 сая жилийн өмнөх хугацаанд хамаарахаар тооцоологдсон.