Криосфер
Дэлхий дээр хатуу төлөвт байгаа, газрын гадаргаас дээш болон доош, эх газрын болон далайн бүсэд байгаа бүх усыг хамарсан уур амьсгалын системийн бүрэлдэхүүн хэсэг. Үүнд далай, нуур, голын мөс, хуурай газарт хуримтлагдсан цас, мөсөн гол, том мөсөн бүрхүүл (Антарктид, Гренланд), түр зуур буюу байнга хөлдсөн хөрс (цэвдэг) багтана. Криосфер нь Дэлхийн уур амьсгалд чухал үүрэгтэй бөгөөд дэлхийн дулаарлын ирээдүйн хөгжлийн түлхүүр юм. Цас ба мөсний өндөр ойлтын чадвар (тусах нарны цацрагийн 90% хүртэл) нь гаригийн дундаж температурын байгалийн зохицуулагч. Мөсөн гадаргын багасалт нь Дэлхий дээр илүү их дулаан шингээж, үүний үр дүнд температур өсөхөд хүргэнэ.