Ксенон

Дэлхийн агаар мандалд бага боловч мэдэгдэхүйц хувь (0.0000087%)-аар байдаг язгууртын хий. Энэ нь өнгөгүй, үнэргүй бөгөөд молекулын жин өндөр (атомын дугаар: 54). Түүнийг агаар мандалд хэрхэн орж ирсэн нь бүрэн тодорхойгүй ч 2017 онд хийсэн судалгааны дараа үүний 20 гаруй хувь нь сүүлт одны гаралтай гэж тооцоолж байна.