Ууршилт
Шингэн төлөвөөс уур төлөв рүү буцлах цэгээс доогуур температурт явагдах төлөвийн өөрчлөлт. Конденсацийн хамт агаар мандалд явагддаг термодинамикийн үндсэн процессуудын нэг бөгөөд их хэмжээний дулаан оролцдог. Ууршиж буй шингэн усны грамм бүрт агаараас ойролцоогоор 600 калори шингэдэг. Энэ нь тухайн грамм ус уур болон хувирахад шаардагдах дулааны энерги юм.
Холбогдох нэр томьёо: Далд дулаан
Мөн ингэж нэрлэдэг: Ууршуулалт