өндрийн өвчин
Өндөр уулсад өндөр авах тусам агаар аажмаар сийрэгжиж, хүчилтөрөгчийн дутагдлаас мэдрэгддэг таагүй байдал. Энэ эмгэгийн гол шинж тэмдэг нь амьсгаадах мэдрэмж болон зүрхний цохилт түргэсэх явдал бөгөөд дотор муухайрах, бөөлжих, хүчтэй толгой өвдөх шинж тэмдэг дагалдаж болно. Хэрэв дасан зохицох хангалттай хугацаагүйгээр өндөрт хурдан гарвал өндрийн өвчин нь уушгины хаван зэрэг эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болно. Энэ нь далайн төвшнөөс дээш 2500 м-ээс дээш эхэлж илэрдэг ч ихэнх хүмүүс 3000 м хүртэлх хүчилтөрөгчийн дутагдалд амархан дасан зохицдог. Үүнээс дээш өндөрт бодисын солилцоо хүчилтөрөгчийн дутагдлын нөлөөг мэдэрч эхэлдэг бөгөөд цааш өгсөхийн тулд зохих дасан зохицох хугацаа шаардлагатай. Өндрийн өвчнийг уулын өвчин гэж мөн нэрлэдэг бөгөөд эмнэлгийн хэллэгт AMS (acute mountain sickness - цочмог уулын өвчин) гэдэг.
Холбогдох нэр томьёо: Гипокси