Хайлах цэг
Хатуу төлөвт бодис шингэн төлөвт шилжих температур. Түүний утга хөлдөх цэгийн утгатай давхцдаг. Цэвэр мөсийг авч үзвэл 0°C температур, нэг атмосферийн даралтад шингэн ус болон хувирдаг. Хөлдөх цэгээс доош температурт ч шингэн хэвээр байж чаддаг усаас ялгаатай нь мөсийг температур 0°C-аас дээш байхад хатуу төлөвт байлгах боломжгүй, учир нь нэмэлтээр өгсөн бүх дулаан фазын өөрчлөлтөд зарцуулагддаг.