Брокений сүнс

Объектын - ихэвчлэн ажиглагч өөрийнх нь - сүүдэр нарны эсрэг чиглэлд үүлэн тэнгисийн дээр сунаж харагдах оптик үзэгдэл. Ихэнх тохиолдолд тэр үүлэн ор нь манан эсвэл газраас арай дээр байрлах давхраат үүлний орой байдаг. Брокений сүнсийг үүсгэж буй хүний сүүдрийн дээд хэсэг ихэвчлэн гэрлийн цагираагаар (glory) хүрээлэгдсэн харагддаг нь үзэгдэлд маш хүчтэй нүдэнд харагдах нөлөө өгдөг. Энэ нэрийг Германы Харцын уулсын хамгийн өндөр оргил, далайн төвшнөөс дээш 1141 м өндөртэй газраас авсан. Тэнд Германы теологич, эрдэмтэн Йоганн Эсаяс Зильбершлаг (1721-1791) 1780 онд авирах үедээ өөрийн сүүдрээс үүссэн Брокений сүнсийг гайхан ажиглаж, дурдсан үзэгдлийн анхны мэдэгдэж буй тайлбарыг үлдээсэн.