Дэгдэмхий органик нэгдлүүд (ДОН)

Органик гаралтай, их дэгдэмхий байдгаараа онцлог химийн бодисуудын багц. Өрөөний температурт (хэвийн нөхцөлд) хийн төлөвт байдаг эсвэл шингэнээс хий болж хурдан шилждэг бүх нүүрс устөрөгчийг хамардаг. Антарктид, гүн далай, халуун орны ширэнгэн ой, өндөр уул гэх мэт алс холын газруудад ч Дэлхий даяар тархсан эдгээр бохирдуулагч бодис мянга гаруй бүртгэгдсэн байдаг.