Дэлхийн дулаарал

Өнөөдөр маш өргөн хэрэглэгддэг хэллэг бөгөөд багажит эриний үед (19-р зууны дунд үеэс хойш) Дэлхийн гадаргуугийн агаарын дундаж температурын нэмэгдлийг хэлнэ. Энэ нэмэгдэл нь гол төлөв агаар мандалд хүлэмжийн хийн агууламж өссөнтэй холбоотой бөгөөд энэ нь эргээд чулуужсан түлшийг их хэмжээгээр шатаасны улмаас үүссэн ялгарлын үр дагавар юм. Заримдаа энэ хэллэгийг уур амьсгалын өөрчлөлт ба дэлхийн өөрчлөлтийн ижил утгатай хэрэглэдэг.

Холбогдох нэр томьёо: Нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)