Мөсөн гол
Цас хуримтлагдаж, дараа нь нягтарч, дахин талсжсанаар газар дээр үүсдэг ихээхэн зузаан мөсөн массив. Бүхэл бүтэн массив удаан хөдөлгөөнтэй бөгөөд налуугаар доош урсдаг. Мөсөн голууд өндөр уулын бүсэд үүссэн цасны сав (цирк)-аас эх авдаг. Мөсөн масс (хэл) налуугаар доош хөдлөхөд хагарч, их хэмжээний чулуулгийн материал (морен) чирч, урсан өнгөрөх хөндийг элэгдүүлж, өргөжүүлдэг. Мөсөн голын хувьсал нь үндсэндээ агаарын температур, хур тундасны үйл ажиллагаанаас хамаарна. Одоогоор дэлхийн ихэнх мөсөн гол массаа алдаж, үүний үр дүнд ухарч байгаа нь дэлхийн дулаарлын тод шинж тэмдэг гэж тайлбарлагддаг.