мөсжилт

Хэт хөргөгдсөн шингэн усны дусал, дуслууд хатуу биетэд цохиулсны үр дүнд тэдгээрийн гадаргуу дээр мөсний хуримтлал эсвэл үе үүсэх. Энэ нь агаарын хөдөлгөөний турбулентийн янз бүрийн хэлбэрээс илүүтэй дэлхий дээрх нисэхийн ослын тэргүүлэх шалтгаан юм. Нисэхийн цаг уурт нислэгийн үеийн энэ үзэгдэлд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд үүний тулд мөсжилт аюултай болж болох үүлний бүс, түвшнийг урьдчилан таамагладаг. Агаарын хөлөг үүлийг хөндлөн гатлахдаа тааралддаг хөлдөж буй усны дуслын хэмжээ, тоо хэмжээнээс хамаарч түүний бүтцийн мэдрэмтгий хэсгүүд дээрх мөс хуримтлагдах хурд их эсвэл бага байх бөгөөд энэ нь тухайн агаарын хөлөг тэр үүлэн орчинд аюулгүй нисэх дээд хугацааг тодорхойлно. Хамгийн хүнд тохиолдолд (хүчтэй мөсжилт) мөс 5 минутанд 50 мм-ээс илүү хурдтайгаар хуримтлагдаж, агаарын хөлгийн мөсжилтөөс хамгаалах системүүд түүнийг арилгах чадвартай байдаггүй тул нислэгийн аюулгүй байдалд аюул учирна.