Доош дэлбэрэлт
Цуглаа бороон үүл (аадрын үүл) дотор үүсэн, газарт хүчтэйгээр цохиулж, бүх чиглэлд тархсанаар сүйтгэх үр дагавартай маш хүчтэй салхи үүсгэдэг агаарын эрчимтэй доош чиглэсэн урсгал. Доош дэлбэрэлтийн гурван төрлийг ангилсан: 1) дулаан доош дэлбэрэлт (heat burst), Дэлхийн гадаргуугийн ойролцоо агаарыг мэдэгдэхүйц халаах, орчны чийгийг огцом бууруулдаг; 2) нойтон доош дэлбэрэлт, хур тунадастай (аадрын бороо) дагалддаг тул ингэж нэрлэгдсэн. Унаж буй борооны дусал ба/эсвэл мөндөрийн ширхэгээр хүйтэн агаар чирэгдэх нь доош чиглэсэн урсгалыг үүсгэгч гол шалтгаан; ба 3) хуурай доош дэлбэрэлт, хур тунадасгүй. Энэ сүүлийн тохиолдолд бороо, цас эсвэл мөндөр газарт хүрэхээсээ өмнө ууршиж/сублимацид орно.