Диффуз
Шингэний дотор явагддаг, түүний тодорхой шинж чанар эсвэл түүнд агуулагдах материаллаг тоосонцрын тодорхой хэмжээг тархаадаг физик процесс. Энэ нь молекулын түвшинд ч, атмосферт болдог шиг янз бүрийн масштабын турбулент хөдөлгөөнөөр ч (турбулент диффуз) явагддаг. Мөн энэ нэр томьёог цахилгаан соронзон цацрагийн дамжин өнгөрөх материаллаг орчны молекулуудтай харилцан үйлчлэлийн үр дүнд бий болох процессыг (жишээлбэл атмосфер дахь нарны гэрэл) хэлэхэд хэрэглэдэг бөгөөд үүнийг ихэвчлэн сарнилт гэж нэрлэдэг.