Ван Алленийн бүс

Нарны салхи ба сансрын цацрагийн Дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлийн үр дүнд өндөр энергитэй цахилгаант бөөмсийн өндөр агууламжтай, экваторын хавтгайд байрлах соронзон мандлын хос бүс нутаг. Тэдгээр бүс тус бүр нь дээрх бөөмсийг хамгаалж байдаг тороид үүсгэх бөгөөд бүгд Дэлхийг тойрон эргэдэг. Дотоод бүс нь Дэлхийн 1-2 радиусын зайд, гадаад бүс нь 3-4 радиусын зайд байрлана. Тэднийг нээсэн Америкийн физикч Жеймс А. Ван Аллен (1914-2006)-ий нэрээр нэрлэсэн.

Холбогдох нэр томьёо: Соронзон мандал