Соронзон мандал

Агаар мандлын гадаад (ионжсон) хэсгээс сансар хүртэл үргэлжилж, дэлхийг бүхэлд нь тойрон нарны салхийг бүрдүүлдэг өндөр энергитэй цахилгаан цэнэгүүдээс хамгаалах бамбай болдог бүс. Дэлхийн соронзон орон тэр хэсгүүдийн урсгалыг соронзон туйлууд руу хазайлгадаг бөгөөд тэдгээрийн харилцан үйлчлэл нь дэлхийн гадаргаас нар тийш ойролцоогоор 100,000 километрийн зайд, магнитопауз гэж нэрлэгддэг газар болдог. Соронзон мандал нь зөвхөн дэлхийд хамаатай биш бөгөөд Нарны аймгийн соронзон орон бүхий бусад гаригууд ч бас байдаг.

Холбогдох нэр томьёо: Ван Алленийн бүс