Муссон

Ганц болон олон тоогоор (муссонууд) ялгаагүй хэрэглэгддэг бөгөөд ITCZ (Тропик хоорондын конвергенцийн бүс)-ийн улирлын шилжилт болон Өмнөд Азид тропосферийн дээд хэсэгт (экваторт 15-17 км-ийн өндөрт) экваторын тийрэлтэт урсгал (зүүн зүгийн урсгал) үүсэхтэй холбоотой халуун орон ба хойд халуун орны бүсийн зарим мужид үлээдэг хоёр горимт салхины горим. Эдгээр тогтвортой салхи нь эх газрын болон хөрш далайн бүсүүд харилцан адилгүй халдагийн үр дагавар бөгөөд зун эсвэл өвөл эсэхээс хамаарч - өмнөд баруун болон хойд зүүн зүгээс ээлжлэн үлээж - чиглэлээ эсрэгээр өөрчилдөг. Муссон гэдэг үг нь тэр чиглэлийн улирлын өөрчлөлтийн улмаас улирал гэсэн утгатай араб mausim гэдэг нэр томъёоноос гаралтай. Муссоныг Энэтхэгт бороотой улиралтай адилтгах нь маш түгээмэл боловч энэ нь зөвхөн тэр орны зуны муссонд хамаарна. Бенгалын булангаар далайн замаар өнгөрсний улмаас чийгээр ихээхэн ханасан өмнөд баруун салхи эх газарт хүрэхэд Энэтхэгийн хойд зүүн хэсэг болон Бангладешт аадар бөгөөд тогтвортой бороо оруулж, үер үүсгэдэг. Муссоны горим Зүүн Өмнөд Азийн бусад бүс, мөн Америк, Африк, Океанийн бусад бүсэд бас тархсан. Эдгээр бүх газарт зуны муссон (өмнөд баруун салхи) ба өвлийн муссон (хойд зүүн салхи) ээлжилдэг. Муссоны бороо голчлон зуны улиралд хуурай газар орно.