Хяруу

Агаарын температур далайн түвшинд ердийн даралтын нөхцөлд (P = 1013 гПа) цэвэр усны хөлдөх цэг болох 0°C-тай тэнцүү буюу түүнээс доош унах үзэгдэл. Температур буурах механизмаас хамааран хяруу нь хоёр үндсэн төрөлд хуваагддаг: 1) цацрагийн; ба 2) адвекцийн. Хөдөө аж ахуйд газар болон ургамал дээр хуримтлагдсан мөсний харагдах байдлаас хамаарч цагаан хяруу (hoarfrost) ба хар хяруу гэж ялгадаг бөгөөд эдгээр нь ургацад өөр өөр үр дагавартай.