Нарны шуурга
Геомагнитийн шуурга гэж бас нэрлэгддэг, нарны салхины тоосонцрын нягтрал ба хурд хоёрын аль алиных нь гэнэтийн өсөлтөөс үүссэн цохилтын долгионы үр дүнд Дэлхийн соронзон мандлын түр зуурын үймээн. Энэ нөхцөл нь нар дээр том титэм массын цацрал (хэлцэмдэг нэр нь flare) тохиолдох ба түүнчлэн Дэлхий рүү чиглэсэн үед үүсдэг. Тэр үймээнтэй нарны салхины үзүүлэх нэмэлт даралт соронзон мандлыг хэлбэр дүрсээр нь өөрчилж, эцэстээ агаар мандлын дээд хэсгийн цахилгаан орныг өөрчилдөг. Эдгээр өөрчлөлт Дэлхий даяар тохиолддог ч хоёр хагас бөмбөрцгийн өндөр өргөрөгт илүү их хэмжээнд хүрч, туйлын туяа үүсэхэд түлхэц өгч, заримдаа харилцаа холбоо ба цахилгаан эрчим хүчний сүлжээнд асуудал үүсгэдэг.
Холбогдох нэр томьёо: Туйлын гэрэл, Титэм (нарны ба сарны)
Мөн ингэж нэрлэдэг: Геомагнит шуурга