Титэм (нарны ба сарны)
Гэрлийн дифракцаас үүсдэг агаар мандлын оптик үзэгдэл бөгөөд нарны эсвэл сарны дискийг тойрон төвлөрсөн байрлалтай, өнгөт цагираг (ховор тохиолдолд гурваас олон) -ын цогцоос бүрдэнэ. Өнгөний эрчим нь гэрэл дифракцлагдаж буй усны жижиг дусал хэмжээний жигд байдалтай шууд пропорциональ, харин титэмийн радиус тэр хэмжээтэй урвуу пропорциональ. Энэ фотометеорын дотоод хэсгийг ореол гэж нэрлэдэг. Нарны хамгийн гадна давхарга болох, нэг сая градус Цельсийн орчим температуртай плазмаас тогтсон хэсгийг мөн нарны титэм гэж нэрлэдэг. Мөн үзнэ үү нарны шуурга.
Холбогдох нэр томьёо: Нарны шуурга