Нарны тогтмол
Дэлхий нараас дундаж зайд (149,6 сая километр) байх үед агаар мандлын гаднах хязгаарт, цацрагийн урсгалд перпендикуляр байрласан нэг метр квадрат гадаргад нэгж хугацаанд тусах нарны цацрагийн хэмжээг тооцоолсноос гарсан онолын тоон утга. Хиймэл дагуулын хэмжилтүүд нарны цацраг хугацааны явцад бага зэрэг өөрчлөгддөгийг баталдаг тул дээрх "тогтмол" нь үнэндээ 1367 W/m2-тэй тэнцүү дундаж утга юм. Цаг уурын ихэнх бичигт S үсгээр тэмдэглэдэг.