Намгийн гэрэл

Органик бодисын задралаас үүсэх метан (CH4) эсвэл фосфин (PH3) зэрэг зарим хийн исэлдэлтээс үүсэх гэрэлтэх үзэгдэл. Дүр төрх нь бүдэг гэрэл ялгаруулах жижиг дөл бөгөөд өнгө нь ялзарч буй бодисын шинж чанараас хамаарч өөр өөр байдаг. Намгийн гэрэл зөвхөн шөнө эсвэл бүрэнхийд, орчны гэрэлтэлт бага үед харагддаг бөгөөд намгархаг газрын дээгүүр агаарт, оршуулгын газарт газрын түвшинд голдуу хөдөлдөг. Сүүлийн газруудад ажиглагддаг учир үүнийг талийгаачдын сүнс гэсэн итгэл үүссэн бөгөөд олон хүн үүнийг ер бусын үзэгдэл гэсэн үндэслэлгүй ойлголтоо одоо ч баримталсаар байна.