Липс

Грекийн домог зүйд баруун өмнөд салхины бурхныг ингэж нэрлэдэг бөгөөд Либис гэж бас нэрлэдэг. Тэрээр Ливиас ирдэг салхи байсан. Афины Салхины цамхагт түүнийг хүрэм өмссөн, сахалгүй, далавчтай залуу, гартаа завины жолоо барьсан байдлаар дүрсэлсэн. Ромын домог зүйд түүнтэй дүйх бурхан нь Африкус (Африкаас ирдэг) салхины бурхан байв.