Центиград шкал

Өдөр тутам хэрэглэгддэг, 1742 онд Шведийн физикч Андерс Цельсий (1701-1744)-ийн санал болгосон температурын шкал бөгөөд хоёр тохиолдолд аль аль нь хэвийн даралтын нөхцөлд мөс хөлдөх цэгт тэг (t = 0 ºC), усны буцлах цэгт зуу (t = 100 ºC) утга олгодог. Авч үзэж буй температурын мужид шкалаар нийт зуун градус багтдаг тул ийм нэртэй болсон. Центиград градус гэж хэлэх нь түгээмэл боловч энэ термометрийн шкалын нэгж нь Цельсийн градус (ºC) бөгөөд температурын утгыг ийнхүү илэрхийлэх ёстой. Энэ шкал ба үнэмлэхүй буюу Кельвиний шкалын хоорондох харьцаа нь: t (ºC) = T (K) – 273.15 хамаарлаар өгөгдөнө. Үүнийг зохион бүтээгчийнх нь дурсгалд зориулан Цельсийн шкал гэж бас нэрлэдэг. Сонирхолтой баримт нь Цельсий анхны шкалдаа усны буцлах цэгт 0, хөлдөх цэгт 100 оноосон байв. Хожим хэрэглээнд орсон центиград шкалд тэр хос лавлах утгын дарааллыг урвуулсан.

Холбогдох нэр томьёо: температур