Санта-Ана

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэг болон Мексикийн Баха Калифорни мужийн хамгийн хойд хэсэгт 10-р сараас 3-р сарын хооронд үлээдэг, 12-р саруудад оргил үедээ хүрдэг, фёны эффектээр хэт халсан, хуурай бөгөөд маш дулаан, зүүн хойноос үлээдэг цөлийн салхи. Энэ нь Санта-Ана голын хөндий рүү шууд цохилж, тэнд их хүчтэй болдог тул ийм нэр авсан. Энэ салхи нь жилийн дээрх цагт АНУ-ын тэр өргөн уудам нутаг дэвсгэр дээр өндөр даралт ноёрхдог тул Их сав газарт (Хадат уул ба Сьерра-Невадагийн хооронд байрлах өргөн тэгш тал) хуримтлагдсан агаарын масс халиж гарснаас үүсдэг.