Изобар

Тухайн гадаргуу дээр агаар мандлын даралтын утга тэнцүү цэгүүдийг холбосон шугам. Изобар зурсан синоптик газрын зураг дээр сонгосон гадаргуу нь далайн дундаж түвшин байдаг тул тэдгээр газрын зураг (гадаргуугийн эсвэл изобарын) дээр тэр түвшний хэвтээ даралтын орон, түүний орон зайн тархалтыг дүрсэлдэг. Изобарыг тогтмол зайтайгаар, ихэвчлэн 4 эсвэл 5 гектопаскаль тутамд зурдаг.

Холбогдох нэр томьёо: цаг агаарын газрын зураг