цаг агаарын газрын зураг

Тодорхой газар нутаг, тодорхой цаг мөчид тохирох цаг агаарын нөхцөл байдлыг, өнгөрсөн, одоогийн (шинжилгээний буюу оношилгооны зураг) эсвэл ирээдүйн (прогнозын зураг) аль ч байдлаар илэрхийлэх газрын зураг. Эдгээр зургийн ихэнх нь нэг буюу хэд хэдэн цаг уурын талбарт харгалзах изолиний багц, түүнчлэн нэмэлт график ба/эсвэл тоон мэдээллийг агуулдаг. Цаг агаарын газрын зураг нь гадаргуугийнх ба дээд агаарынх зэрэг маш олон төрөлтэй. Телевизийн цаг агаарын мэдээнд ихэвчлэн ашигладаг цаг агаарын тэмдгийн зургууд бас гаргадаг. Сонгодог цаг агаарын газрын зураг бол далайн төвшний дундаж агаарын даралтын талбарыг дүрсэлсэн изобарын зураг (гадаргуугийн зураг) юм. Цаг агаарын зургийг синоптик гэж бас нэрлэдэг бөгөөд энэ нь дүрслэгдсэн цаг агаарын байдлын ерөнхий дүр зургийг өгдөгтэй холбоотой. Грекийн συνοπτικός гэсэн үгээс гаралтай "синоптик" гэдэг нэр томьёо нь яг "ерөнхий үзэл" гэсэн утгатай.