Инсоляци
Тодорхой түвшинд нэгж гадаргуу дээр тусах шууд нарны цацрагийн хэмжээ. Энэ нь ихэвчлэн агаар мандлын дээд хязгаарт хүрэх цацраг эсвэл Дэлхийн гадаргуунд хүрэх цацрагийг хэлдэг. W/м2-аар илэрхийлэгддэг бөгөөд нарны тогтмол, жилийн цаг, өргөрөг, агаарын тунгалагийн зэргээс хамаарна. Энэ нэр томьёо нь мөн нэгж хэвтээ гадаргуу дээр тусах нарны цацрагийн (шууд + сарнисан) эрчим эсвэл нийт хэмжээ, түүнчлэн нарны гийгүүлэх цагийг хэлж болох бөгөөд цаг уурын шинжлэх ухаанд энэ нь өдрийн турш нар үүлэнд бүрхэгдэлгүй гийж байгаа хугацаатай тэнцүү юм.
Холбогдох нэр томьёо: Гелиограф / нарны гэрэл бүртгэгч