Дугласын далайн байдлын шкал
Далайн төлөв байдлыг долгионы хэмжээгээр 0-ээс 9 хүртэл ангилдаг тоон шкал. Үүнийг Английн вице-адмирал сэр Хенри Перси Дуглас (1876-1939) 1919 онд Британийн Хатан хааны Тэнгисийн цэргийн Гидрографийн албыг удирдаж байх хугацаандаа бүтээсэн. Шкалын доод төгсгөлд 0 зэрэг нь долгиогүй, тайван эсвэл хавтгай далайд харгалзана. Дээд төгсгөлд 9 зэрэг нь 14 метрээс дээш долгионтой асар том далайд (sic) харгалзана.
Холбогдох нэр томьёо: Далайн байдал