Дивергенц

Конвергенцийн эсрэг нэр томъёо. Агаар мандлын тодорхой түвшний салхины талбарт хэрэглэхэд тухайн агаарын урсгалыг бүрдүүлэх векторуудын тархан тэлэлтийг, үүний үр дүнд урсгалын шугамууд хоорондоо холдохыг илэрхийлнэ. Дээд түвшний дивергенц (тропосферийн дээд болон дунд хэсэгт) агаарын дээш чиглэсэн хөдөлгөөнийг, түүгээр дамжуулан конвектив үүлс босоо чиглэлд маш ихээр хөгжиж, аадар шуурга үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг.