Сирокко

Сахарын цөлөөс гаралтай, Газар дундын тэнгисийн өмнөд хэсэг ба Хойд Африкаар дайрч өнгөрдөг нам даралтын системтэй холбоотой дулаан зүүн өмнөд салхи. Сироккогийн анх хөдөлгөсөн агаар нь дулаанаас гадна хуурай, тоос ихтэй байдаг ч Газар дундын тэнгисийн усан дээгүүр өнгөрөх замдаа аажим аажмаар чийг шингээж, Сицили, Мальта болон Италийн хойгийн өмнөд хэсэгт маш чийгтэй салхи болдог. Үг нь Латин syriacus гэдэг үгээс гаралтай бөгөөд эртний Ромчууд зүүн өмнөд салхийг тэдний хувьд Сирээс ирдэг гэж үзэн ингэж нэрлэж байсан. Иберийн хойгийн зүүн өмнөд хэсэг Сахарын цөлд ойр тул сирокко тэнд дулаан, хуурай, тоос ихтэй салхи хэлбэрээр ирж, агаарыг ихээхэн бүрхэж, манан үүсгэн үзэгдэх орчинг мэдэгдэхүйц бууруулдаг.

Холбогдох нэр томьёо: Шергуи