сийрэг манан
Агаар мандалд түдгэлзсэн, хэдэн арван микрон (50-200 μ m) диаметртэй, микроскопын хэмжээтэй усны дусал эсвэл чийгтэй, гигроскоп тоосонцор (үүлний дусалны үр хөврөл)-оос бүрдсэн гидрометеор. Үүнийг манангийн онцгой тохиолдол гэж үзэж болох бөгөөд хэвтээ харагдах орчин нэг километр ба түүнээс дээш, арав хүртэл байдаг. Нисэхийн цаг агаарын мэдээнд дээрх хэвтээ харагдах орчин 1-5 км байхад сийрэг манан (BR) гэж кодлогддог. Сийрэг манан нь агаарыг булингартуулж, саарал буюу цэнхэрдүү өнгө өгдөг бөгөөд дусалны диаметр, түүний концентраци илүү их болох манан шиг цагаавтар биш. Манан дахь агаарын харьцангуй чийгшил 90-100% байхад сийрэг манан дахь нь ихэвчлэн 80-90% байдаг. Сийрэг манан, мөн haze хоёрыг ялгаагүй хэлэх нь түгээмэл боловч заримдаа хоёр үзэгдлийг үр дагавраар нь (харагдах орчин багасах) биш, мөн чанараар нь ялгадаг. Мөн литометеор (түдгэлзсэн хатуу тоосонцроос бүрдсэн) гэж тооцогддог боловч ихэвчлэн далайн сийрэг мананаар тодорхойлогддог.
Холбогдох нэр томьёо: Манан, тэнгисийн униар