фенологи
Амьд биетүүдийн зан үйлийн үечилсэн хэв шинжийг цаг агаар, уур амьсгалтай холбон судалдаг судлалын салбар. Ургамлын хувьд тодорхой бут сөөг нахиалах огноо, цэцэг гарах, жимс боловсрох цаг, навч унах хугацаа зэргийг ажигладаг. Амьтдын хувьд шувуудын нүүдлийн огноо, зарим шувууны анхны дуу, нийлэх улирал, зарим шавьжийн гарч ирэх хугацааг бүртгэдэг. Энэ нэр томьёог анх 1853 онд Белгийн ургамал судлаач Шарль Франсуа Антуан Моррен (1807-1858) хэрэглэсэн боловч ийм төрлийн ажиглалт Христийн өмнөх хэдэн зуун жилийн өмнөөс, хятадууд фенологийн хуанли гаргаж байсан үеэс хамаагүй эртнээс эхэлсэн.