гектопаскаль (гПа)

100 паскальтай тэнцүү даралтын нэгж. Паскаль (Па) нь Олон улсын системийн (СИ) даралтын нэгж юм. Нэг паскаль нь нэг квадрат метр гадаргуу дээр нэг ньютоны (1 Н) хүчний үзүүлэх даралттай тэнцүү (1 Па = 1 Н/м2). Тэр нэгжийн системд агаар мандлын даралтыг гектопаскалиар илэрхийлдэг. Нэг гектопаскаль (1 гПа) нь нэг миллибартай (1 мб) тэнцүү. Цаг уурт даралтыг уламжлалаар миллибараар илэрхийлдэг байсан боловч СИ-ийг аажмаар нэвтрүүлснээр тэр нэгж хэрэглээнээс гарч, гектопаскаль стандарт болсон.

Холбогдох нэр томьёо: паскаль (Па)