паскаль (Па)
Олон улсын системийн даралтын нэгж. Энэ нь нэг ньютон (1 Н) хүчийг нэг метр квадрат гадаргуу дээр жигд, перпендикуляр үйлчлүүлэхэд үүсэх даралттай тэнцүү. Математикаар: 1 Па = 1 Н/м2. Цаг уурт агаар мандлын даралтыг гектопаскалиар (гПа) илэрхийлдэг. Нэгжийг математик ба байгалийн түүхийн салбарт олон хувь нэмэр оруулсны дотроос шингэний үзүүлэх даралтын тухай судалгаагаараа алдартай Францын эрдэмтэн Блез Паскаль (1623-1662)-ийн хүндэтгэлд нэрлэсэн. Тэрээр агаар мандлын даралт өндөр өсөх тусам буурдгийг анх нотолсон хүн юм.
Холбогдох нэр томьёо: гектопаскаль (гПа)