далайн төвшнөөс дээших өндөр
Далайн дундаж төвшнөөс дэлхийн гадаргуу дээр байрлах цэг, тогтсон объект эсвэл түвшин хүртэлх босоо зай. Энэ ойлголтыг өндөр (altitude) гэсэн ойлголттой ихэвчлэн андуурдаг бөгөөд сүүлийнх нь зөвхөн агаар мандлын лавлах түвшин эсвэл агаар мандалд байрлах цэг, объект, жишээлбэл шинжилгээний бөмбөлөг эсвэл нисэх онгоцонд хэрэглэгдэх ёстой. Хуурай газар байрлах цэгийн хувьд далайн төвшнөөс дээших өндөр гэж хэлэх нь зөв болохоос агаарын өндөр гэж хэлэх нь буруу.