Д давхарга

Далайн төвшнөөс 60-90 км-ийн өндөрт оршдог, зөвхөн өдрийн цагт илрэх, ионосферийн доод хэсгийг бүрдүүлдэг агаар мандлын мужид. Түүний дээд талд E давхарга буюу Хевисайдын давхаргатай давхцдаг. D давхарга нь шингээх чадвар өндөртэй бөгөөд дундуур нь өнгөрөх нарны цацрагийг сулруулдаг. Энэ нь үр дүнтэй хамгаалалтын бүрхүүл юм.

Холбогдох нэр томьёо: Ионосфер