Гэрлийн бохирдол
Хиймэл гэрлийн сарнилт ба тусгалын улмаас шөнийн тэнгэрийн байгалийн суурь гэрэлтэлт нэмэгдэх үзэгдэл. Тэнгэрийг ажиглах боломжийг хязгаарлаж, түүнийг сайхнаар үзэхэд саад болохоос гадна экосистемд шууд нөлөөлдөг атмосферийн бохирдлын нэг дэд төрөл гэж тооцогддог.