цэнхэр сар

Англи хэлтнүүдийн нэг сарын дотор тохиолддог хоёр дахь бүтэн сарыг нэрлэдэг нэр бөгөөд дунджаар хоёр жил зургаан сар тутамд нэг тохиолддог. Мөн Дэлхий дээр томоохон галт уулын дэлбэрэлт болоход ажиглагддаг цэнхэрдүү эсвэл ногоондуу өнгөтэй сарыг ингэж нэрлэдэг. Агаар мандлын дээд хэсэгт маш нарийн тоосонцор асар их хэмжээгээр цацагдах нь сарны гэрлийн урт долгионы (улаан, шар улбар) хэсгийг сулруулж, богино долгионы (ногоон, цэнхэр, ягаан) өнгийг сайжруулдаг. Энэ нь тамхины утаанд ажиглагддагтай адил оптик үзэгдэл бөгөөд тамхины утааны цэнхэрдүү өнгө нь тэр утааг бүрдүүлэгч тоосонцроос тусах гэрлийн сонгомол сарнилтын үр дагавар юм.