Дулааны нам даралт

Газрыг эрчимтэй халаасны улмаас газрын ойролцоо үүсдэг нам даралтын бүс. Дулааны нам даралт нь нарны цацраг хамгийн их байдаг зуны улиралд ердийн үзэгдэл юм. Газар хүчтэй халах үед түүнтэй харьцаж буй агаар ч халж, нягт нь буурах тусам дээш өгсөж эхэлдэг. Тэр агаар дээш зугтаснаар үлдсэн хоосон зайг тэр дор нь орчны агаар дүүргэж, улмаар дулааны нам даралт үүсдэг.

Холбогдох нэр томьёо: Конвекц