Дулааны цохилт

Хүний бие хүчтэй халуунд удаан өртсөний улмаас хэт халснаас үүсэх эмгэг. Биеийн температур 40°C-д хүрэх үед тохиолдох бөгөөд дулаан зохицуулах чадвар алдагдсанаас янз бүрийн эрхтэн аажмаар үйл ажиллагаагаа алддаг. Бие илүүдэл дулааныг гадагшлуулж чадахгүй, шингэн алдаж, унана. Ийм нөхцөлд үхэх эрсдэл маш өндөр байдаг.