Зонда салхи

Аргентины төв хэсэгт, Куйо мужид байрлах Андын зүүн налуугийн хэсгээс ирж, голцуу тавдугаар сараас аравдугаар сарын хооронд үлээдэг маш хуурай, дулаан, тоостой баруун салхи. Анх энэ нь Андын нурууны салхи сөргөөс налуу дээр элбэг бороо, тэр хэсгийн оргилуудад цас орхидог хүйтэн, чийглэг салхи юм. Салхины нөмөр талд бууж ирэхдээ фён нөлөөгөөр аажмаар халж, температур мэдэгдэхүйц өсөж 40°C орчим утгад хүрдэг. Үүнийг мөн sondo гэж нэрлэдэг.