Гидрологийн мөчлөг
Дэлхий дээрх усыг тээвэрлэхэд оролцдог бүх процессыг хамарсан байгалийн мөчлөг. Далайгаас усны ууршилт ба агаар мандлын усны уур конденсацлагдсаны дараах хур тунадас нь гидрологийн мөчлөгийн гол процессууд бөгөөд үүнийг усны эргэлт гэж бас нэрлэдэг.