Гидрометеор
Агаар мандлаар унадаг (бороо, цас, мөндөр…), эсвэл түүнд түдгэлзсэн (үүл, манан, униар), эсвэл Дэлхийн гадаргуу дээрх (шүүдэр, хяруу, цант хяруу) эсвэл чөлөөт агаар мандалд байрлах объектууд дээр хуримтлагддаг, эсвэл салхинд хөөгдөн тэндээс өргөгддөг (шүршилт) шингэн эсвэл хатуу төлөвт усны тоосонцрын цогцоос бүрдсэн метеор. Мөн усны метеор гэж нэрлэдэг.
Холбогдох нэр томьёо: мөндөр, Хур тунадас, Шүүдэр