алсын давалгаа
Үүсэх газар нутгийнхаа гаднах газар тархаж буй давалгаа. Иймээс алсын давалгаа нь орон нутгийн салхиар бус, нэлээд алс байрлах нам даралтын системээр үүсдэг. Эдгээр давалгааны дараалал хэдэн мянган километр хүртэл зайд тархаж болно. Алсын давалгаа нь салхины давалгаанаас илүү жигд хэлбэртэй, давалгаа хоорондын зай нь хамаагүй том, дугуйрсан харагдацтай байдгаараа ялгагдана.
Холбогдох нэр томьёо: Фетч (салхины хүрээ)