Стандартчилсан хур тунадасны индекс
Уур амьсгалзүйд голчлон ган гачгийн үзүүлэлт болгон хэрэглэдэг стандартчилсан индекс бөгөөд тухайн байршилд тодорхой хэмжээний хур тунадас орох магадлалыг тэр цаг уурын хувьсагчийн уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан илэрхийлдэг. Олон улсад SPI (Standardized Precipitation Index) гэсэн товчлолоор мэддэг.