Утаа

Бүрэн бус шаталтаас үүсэх, агаар мандалд түдгэлзсэн, диаметр нь микроны зууны нэгээс (0.01 μм) бага жижиг хатуу тоосонцрын олонлогоос бүрдэх литометеор. Утаа нь хортой бөгөөд байгалийн (хүний үйл ажиллагаанаас үүсээгүй ой хээрийн түймэр) эсвэл хүний үйл ажиллагааны (замын хөдөлгөөн, халаалт, тамхи, үйлдвэр...) гаралтай байж болно.