Тэсвэрлэх чадвар

Хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс, ерөнхийдөө хүчтэй цаг уурын үзэгдэл болон газар хөдлөлт, цунами зэрэг бусад өндөр нөлөөт байгалийн үзэгдлээс үүдэлтэй гэнэтийн нөхцөл байдлаас хамгаалахад чиглэсэн хэд хэдэн үйлдэл, ажлыг сайтар төлөвлөж, зохион байгуулсан хэлбэр. Иргэдийнхээ аюулгүй байдлыг тэргүүлэх зорилт болгосон зарим нийгэмлэгт, тэр дундаа эдийн засгийн нөөц хомс хөгжиж буй эсвэл гуравдагч ертөнцийн улс орнуудад ч гэсэн амжилтын олон жишээ бий. Үүний сайн жишээ бол Кубад хар салхи (hurricane) арал руу нөлөөлөх тухай зарлагдахад улсын түвшнээс эхлээд орон нутаг, хороо хэсгийн түвшин хүртэл хэрэгжиж эхэлдэг протоколууд юм. Түүний үлдээсэн сүйрлээс хэзээ ч бүрэн зайлсхийх боломжгүй ч тэсвэрлэх чадварын ачаар хохирогчдын тоо хамгийн бага байдаг бөгөөд үгүй бол тэдгээр нь ихээхэн өсөх байсан.