Тэсрэлтэт циклогенез
Маш хурдан явагддаг циклогенез. Дунд өргөрөгт нам даралтын системийн гүнзгийрэлтийг түүний төвд даралтын бууралт 24 цагт хамгийн багадаа 18-аас 20 гПа, эсвэл түүний дэд үржвэр байвал тэсрэлтэт гэж үздэг. Өндөр өргөрөгт (60º орчим) даралтын бууралтын босго 24 цагт 24 гПа ба түүнээс бага гэж тогтоодог. Ямар ч тохиолдолд эцсийн дүндээ урьдчилан таамаглагчийн дүгнэлт давамгайлдаг бөгөөд ангиллыг бүх тохиолдолд ийм хатуу босготой үргэлж тохируулдаггүй. Энэ хэллэг болон түүнтэй дүйх "цаг агаарын бөмб" нь сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээр давтан гарч байгаагийн ачаар моодонд орсон.