Миллибар

1000 барийтай тэнцэх даралтын нэгж. Бари (бар) нь СГС (сантиметр-грамм-секунд) системийн даралтын нэгж юм. Тодорхойлолтоор бари нь нэг квадрат сантиметр гадаргуу дээр нэг динний (1 дин) хүчээр үзүүлэх даралттай тэнцүү (1 бари = 1 дин/см2). Бари нь барын нэг саяны нэг бөгөөд харин бар нь Олон улсын системийн (SI) даралтын нэгж паскаль (Па)-ын аравны нэгтэй тэнцүү. Дээрхээс миллибар (1 мб) нь нэг гектопаскаль (1 гПа) [зуун паскаль]-тай тэнцүү гэж гарна. Энэ тэнцүүлэл (1 мб = 1 гПа) нь гадаргуугийн зураг дээрх изобарын утгыг миллибар эсвэл гектопаскалиар ялгаагүй илэрхийлж болно гэсэн үг. СГС-ээс илүү SI-ийг аажмаар хүлээн авч байгаа нь гектопаскаль миллибараас илүү түгээмэл болж, сүүлийнх нь аажмаар хэрэглээнээс гарч байгааг илтгэнэ.

Холбогдох нэр томьёо: Агаар мандлын даралт, Бари