Гидросфер

Дэлхийн гадаргуугийн хатуу хэсэг дээр (далай, тэнгис, гол, нуур...) болон газар доор (шингэн давхарга, газар доорх урсгал) байгаа бүх шингэн усыг багтаадаг уур амьсгалын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг. Дэлхийн шинжлэх ухаанд хэрэглэдэг хуваалтад гидросфер нь хатуу төлөвт ус (мөс, цас, мөнх цэвдэг)-ыг ч багтаадаг; гэхдээ уур амьсгалын үүднээс криосфер нь гидросферээс бие даасан, түүнтэй харилцан үйлчилдэг тусдаа бүрэлдэхүүн хэсэг буюу дэд тогтолцоо юм.